Хүйтний улиралд арьсанд нэмэлт арчилгаа шаардагддаг. Тиймээс өвөл арьсаа хэрхэн хамгаалах талаар дараахь зөвлөгөөг хүргэж байна. Өглөө бүр нүүрээ буцалсан ус юм уу, хар цайгаар угааж байгаарай. Тэгвэл нүүрний арьс зөөлрөхөөс гадна өнгөлөг болдог.
Гадаа гарахын өмнөхөн нүүрээ угааж тос
түрхэх нь буруу. Тос арьснаас хурдан ууршдаг тул амархан даарч, улмаар
хөлдөж ч мэднэ. Хүйтэнд удаан явахад нүүрний аль нэг хэсэг цайрч, мэдээ
алддаг. Энэ үед мэдээ алдсан хэсгийг ноосон бээлий юм уу, алчуураар
зөөлөн үрж, спирт юм уу ургамлын тосоор арчаарай.
Хэрэв хөлдсөн газар их өвчтэй байвал гоо
сайхны газар очиж, эсвэл эмчид үзүүлж зөвлөгөө аваарай. Нүүрэндээ
байнга тэжээлийн тос түрхэж бай.
No comments:
Post a Comment