МЭДЭЭ

Эхийн ачийг хариулсан дүйчин өдөр 
2014оны11сарын13нд тохионо

Өнөөдөр  билгийн тооллын намрын адаг сарын билгийн тооллын 22-ны өдөр. Энэ өдрийг бурханы шашинт олон улс оронд Бурхан багш эхийн ачийг хариулсан их дүйчин өдөр хэмээн тэмдэглэдэг ажээ. Тиймээс өнөөдөр Монголын Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн Гандан дуганд өглөөний  09.00 цагаас 17.00 цаг хүртэл Бурхан багшийн чого хурах ажээ.

Цогчин буюу Очирдарийн дуганд 11.00-19.00 цагийн хооронд Дэмчигийн чого давхар хурах юм байна. Сүсэгтэн олон  энэхүү их дүйчэн өдрөөр эцэг эхийнхээ ачийг санан, ижий аавыгаа Гандан хийдэд авчирч, ном буян хураалгаж. баярлуулж, баясгаж болохын дээр  ижий аавынхаа ачийг хариулахын тухайд хурал номд даган баясаж, эргэл мөргөл хийж, ээж аавдаа туслаж, бусдын тусыг бүтээж, буян номд хичээн шамдахад сайн өдөр хэмээн зурхайн зурлагад дурджээ.

Бурхан багш 33-н тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар 33-н тэнгэрийн орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын өглөгөөр ээжийгээ орчлонгоос гэтэлгэж, нирвааны хутагт хүргэн ээжийнхээ ачийг хариулаад намрын адаг сарын 22-ны өдөр 33-н тэнгэрийн орноос эргэж Замба тивд залран ирсэн түүхтэй ажээ. Тэр цагаас хойш намрын адаг сарын 22-ны өдрийг "Эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр" хэмээн Бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэж, энэ өдөр эцэг эхийн ачийг санаж, буян номд шамддаг уламжлал тогтжээ.  Энэ хорвоод эцэг, эх шиг ачтан хаа байх. Ижий аавынхаа ачийг хариулах хамгийн дээд арга бол ээж аавынхаа ачийг санаж, ариун буяныг үйлдэж, хилэнцэт нүглийг тэвчиж явахыг “Жавзандамба хутагт төв”-өөс сүсэгтэн олонд уриаллаа.




  •  
    Хоолны тухай 20 онигоо

    1. Дөнгөж сая гэрлэсэн хоёр ярилцаж сууна.  Эхнэр нөхөртөө:

    -Хонгор минь, үнэнээ хэлэхэд би хоёрхон төрлийн хоол хийж чадна. Бантан, гурилтай шөл.
    Хоол идэж суусан нөхөр нь:
    -Энэ чинь тэгээд аль нь болж байна даа  миний хайр аа?

    2. -Сайхан хоол болж уу, миний өвгөөн?
    -Сайхан байна аа, гэхдээ дараагийн удаа давсан дээрээ бага зэрэг шөл хийгээрэй.

    3. Нөхөрт гараад удаагүй байгаа  охин нь ээжээсээ:
    -Хэрвээ аав таны хийсэн хоолыг голоод идэхгүй байвал та яадаг байсан бэ? Ээж нь:
    -Маргааш өглөө нь халаагаад өгчихдөг юм...

    4. Залуу гэргий зөвлөгөө авч байна.
     -Манай нөхөр хоол голоод идэхгүй юм.  Эмч:
    - Сайн өлсгөж байгаад өгдөг байхгүй юу

    5. Эхнэрийнхээ өгсөн бялууг нөхөр нь идчихээд жаахан байж байснаа  энэ бялууг  юугаар яаж хийснийг нь асуув.
    -Чи яах нь вэ?
    -Хоёр цагийн дараа энэ асуултыг эмч надад тавих нь тодорхой боллоо...

    6. -Чи яагаад хоолоо идэхгүй байгаа юм бэ? Өлсгөлөн чоно шиг л боллоо гээд утсаар үглээд байсан биш бил үү?
    -Усанд чанасан  байцаа иддэг чоно үзсэн үү чи...

    7. Нөхөр нь ажлаасаа ирэв. Гэрийнхээ хаалгаар оронгуут л
    -Эхнээр, наад хоол чинь түлэгдчихэж байгаа юм биш үү?
    -Би хоол хийж амжаагүй л байна. Одоо чиний цамцыг чинь индүүдэж байна.

    8. Эмч:
    -Та өглөө болгон буцалгасан ус ууж бай.
    -Уудаг юм аа. Харин манай авгай л түүнийгээ цай гэж нэрлэдэг болохоос...

    9. Компанийн захирал гэрийн тогоочдоо:
    -Маргааш манайд хадам эх ирэх гэнэ. Энэ түүний идэх дуртай хоолны нэрсийн жагсаалт.
    -Санаа зоволтгүй ээ эзэнтээн. Би бүгдийг нь сайхан хийж чадна.
    -Байз чи. Би ярьж дуусаагүй байна. Энэ хоолнуудаас аль нэгийг нь хийж өгсөн байвал ажилгүй гэж бодоорой...

    10. Хийсэн хоолыг нь байнга голдог нөхрөө ажлаас ядраад ирэхэд эхнэр нь  өдөржин ажил болж бэлтгэсэн  хоолоо аягалж өгөөд нөгөө өрөөнөөсөө ороод  иртэл нөхөр нь хоолноос том том халбагадан идэж байна гэнэ. Эхнэр ухаангүй баярлаж нөхрөө хүзүүдэж тэврэн:
    -Хоол сайхан болж уу, миний хонгор оо? Нөхөр нь ундууцсан байдалтай:
    -Битгий хэрүүл өдөөд бай л даа...

    11. Б. Ринчен гуай хөдөөний нэг гуанзанд үдийн хоол идээд тавгаа долоож байхыг харсан гуанзны дарга  ихэд баясан түүн дээр ирж:
    -За, Ринчен гуай, танд манай хоол таалагдав уу?
    -Таалагдлаа, таалагдлаа, ямар ч гэсэн үхсэн хойноо өмхийрөхгүй л болох нөхцөл бүрдлээ.

    12. Тал еэвэн гартаа барьж зогссон бяцхан хүү өвөөдөө хандаж:
    -Өвөө, та шүдтэй юу? Өвөө нь:
    -Шүд байхгүй ээ
    -Амаа ангай
    Өвөө нь амаа ангайлгав. Хүү нэлээд удаан харж зогссоноо:
    -Нэг ч шүд байхгүй юм уу?
    -Тийм.
    -За тэгвэл энэ еэвэнг барьж бай. Би  нойл  ороод ирье.

    13. Аав, ээж, хүү гурав хамт хооллоно. Хүү нь хоол идэхгүй болохоор аав нь:
    -Миний хүү хоолоо сайн ид. Тэгвэл том боовтой болдог гэж хэлэхийг сонссон эхнэр нь:
    -Чи өөрөө олон юм ярилгүй наад хоолноосоо сайн гудар гэж нөхрөө загнажээ.

    14. Зочдыг ирэх цаг болчихоод байхад нөхөр нь дан трусиктай өрөөн дотуур холхино. Эхнэр:
    -Чи наад арьс яс болсон биеэ хэнд гайхуулах гээд байгаа юм бэ? Хувцсаа өмсөөч. Нөхөр:
    -Чи намайг яаж шүү тэжээж байгааг найзууд минь хараг л даа Эхнэр:
    -Чи наад трусикаа бас тайлчихаач. Чамайг тэжээхгүй байсан ч болох юм гэдгийг тэд бас хараг.

    15. Өнхрүүшийг буудаж алахаар авч явав.
    -Чиний сүүлчийн хүслийг чинь биелүүлье.
    -Толгой руу минь л битгий буудаарай.

    16. Үйлчлүүлэгч:
    -Энэ шөлөн дээгүүр чинь ялаа хөвж байна. Үйлчлэгч:
    -Зүгээр удахгүй живнэ. Тэхээр нь шөлөө оочоод уучих.

    17. Ресторанд:
    Зөөгч зочны захиалсан хоолыг нь авч ирэхдээ тавган дээрх махыг эрхий хуруугаараа дарчихсан байхыг харсан зочин зэвүүцэж:
    -Чи чинь яахлаараа хүний иддэг хоолыг хуруугаараа дардаг билээ?
    Зөөгч:
    -Уучлаарай ах аа, би гал тогооноос нааш ирэх замдаа энэ махыг гурав дахиа унагахгүй л  гэж...

    18. Бааранд орсон хоёр найз тус бүр нэг аяга шар айраг захиалав. Тэдний нэг нь зөөгчид хандаж:
    -Аягаа сайн угаагаарай. Зөөгч:
    -За
    Удалгүй хоёр гартаа шилэн аягатай шар айраг барьсан зөөгч ирээд нөгөө хоёрт хандан:
    -Уучлаарай, та хоёрын хэн нь угаасан аяганд авна гэсэн билээ? гэж лавлав.

    19. Зоогийн газарт:
    -Үйлчлэгч ээ Танай энэ хоолны чинь махыг би хагас цаг зажиллаа.
    -Зүгээр ээ. Манайх хаах болоогүй байна. Та идэж  амжина.

    20. Гуанзанд. Үйлчлүүлэгч:
    -Энэ тахианы шөлний  мах муудаж үнэр орсон байна.
    Зөөгч:
    -Энэ ч таны л буруу даа. Та түрүүчийн долоо хоногт ирсэн бол шинэ тахианы шөл  идэх байсан...
    •  
      Бөхчүүдийн тухай онигоо

      1.    Одоогийн улсын арслан Доржпаламын Ганхуяг начин цолтой байхдаа бэлтгэлийн зав чөлөөгөөр хувийн унаагаараа халтуур хийдэг байж. Нэг удаа зам дээр царайлаг бүсгүй гар өргөөд суунгуутаа “Хорооллын Номин” гэжээ. Мань хүн ч надад талтай байгаа юм байна гэж бодоод “Харин намайг Өвөрхангайн Ганхуяг гэдэг. Улсын начин цолтой” гэжээ.

      2.    Даян аварга А.Сүхбат, гарьд Б.Гантогтох нар чөлөөтийн бэлтгэлд гарч, хоёулхнаа амралтын газар хэд хоножээ. Гэтэл нэг өглөө Гантогтох босч ирээд “Энэ нэг бундан хамартай, бухан царайтаас өөр хүн харахгүй ямар уйтгартай байна аа” гэж гэнэ. “Жижиг” ч яасан их хүн доромжилдог нөхөр вэ, хариугаа авна даа гэх шүү юм бодоод өнгөрч. Тэгээд орой унтахын өмнөхөн Сүхбат “Цэцгэн хамартай, Цэрмаа царайт минь сайхан амраарай” гэжээ.

      3.    Харүмафүжи Д.Бямбадорж зуны башёгоо дуусгаад эх орондоо амрахаар иржээ. Зуслан дээрээ ирчихээд хажуу талынхаа айлд ортол охин нь дөнгөж нярайлчихаад эмнэлгээс гарч ирж байхтай таарч. “Ама” ч сандарч, түрийвчнээсээ мөнгө гаргаж ирээд “Хүүхэддээ дамск авч өгөөрэй” гэчихжээ. Уг нь памперс гэж хэлэх ёстой байж.

      4.    
      Гачуурт дүүргээс гаралтай, олон үхэртэй айлын хүүхэд улсын начин Б.Баянбаатар ам нь халахаараа жаахан худлаа залчих гээд байдаг нэгэн. “Баянбаа, чиний мөр үнэхээр том юм аа. Ямар дасгал хийгээд ийм болгочихов” гэтэл “Төрөлхийн ийм том байхгүй юу. Ээж намайг гаргах гэж их зовсон юм билээ. Миний толгой цухуйчихаад мөр гарахгүй гурав хоносон” гээд цуурч өгчээ. Хажуугаас нэг нь “Хөөх, ээж чинь яаж бие засаж байсан хэрэг вэ” гэтэл начин жаахан бодож байснаа “Чи муу, яагаад ээж доромжлоод байна аа” гээд босоод ирсэн гэдэг.

      5.    Чөлөөтийнхөн 2011 оны Азийн аваргад бэлдэхээр “Найрамдал” зусланд бэлтгэлд гарчихсан үе. ОУХМ Г.Ганхуяг (улсын харцага) цугларалтад гарахын өмнө спорт загварын, хоёр хаалгатай “Селика” хэмээх хар машин худалдан авчээ. Тэгтэл машиндаа багтахгүй толгой нь тулаад байхаар нь хүнтэй ярьж тохирч байгаад хот орж, машинаа наймаалцаад дөрвөн хаалгатай, цагаан өнгөтэй “Сефиро” хөлөглөөд бэлтгэл дээрээ буцаад иржээ. Зогсоол дээр дөнгөж очтол ОУХМ Т.Зүүнбаян тосч ирээд “Хуяг аа хөгшөөн, хар машинаа яасан юм бэ” гэхээр нь харцага “Ийм болгочихлоо” хэмээн хариулжээ. Тэгтэл Зүүнээ том харснаа “Битгий худлаа залаад байгаарай, чи яаж хоёр хаалга нэмж хийж чаддаг юм” гэжээ.

      6. 
         Дархан аварга Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн наадамд барилдаад буцаж явж байгаад замдаа төөрч гэнэ. Тэгээд нэг хоньчин хүүтэй тааралдаад зам асуухаар уулзжээ. Хүү: Аймгийн наадамд ямар бөх түрvvлэв гэж асуужээ. Бат-Эрдэнэ: Бат-Эрдэнэ гэж хүн түрүүллээ гэжээ. Хүү хариуд нь "Цовоо л хүү юм даа" гэж хэлсэн гэдэг.

      7.       Ж.Мөнхбат аварга ид байхдаа өвлийн хүйтэнд пальтоныхоо энгэр заамыг товчлохгүй задгай явдаг байжээ. Аварга та яаж явнаа гэхэд өөдөөс нь бяр амтагдаад, гудамж нарийсаад байх юм чинь гэж хариулсан гэдэг.

      8.   Д.Дамдин гуайг та аварга хүн байж айлын хэц олсыг тасдаад зодогныхоо элэг бүсийг хийчих юм. Наадах чинь бөхийн ёс жаягт таарч байгаа юм уу аваргаа гэж улсын арслан Л.Сосорбарам шүүмжлэх, сургамжлах аястай өгүүлэхэд Дамдин аварга огт тоосон шинжгүйгээр үл барам “За, за би айлын олс хэцээр элэг бүс хийлээ ч, улсад тав түрүүлж, тав үзүүрлээд орхив… харин чи бөхийн ёс жаягаа бариад хэд түрүүлж, хэд үзүүрлээдхэв” гэж арслангийн амыг таглаж тас тас инээж суусан гэдэг.

      9.      Дархан аварга Ж.Мөнхбат баяр наадмын гурвын даваанд нэгэн цэрэгтэй таарчээ. Ж.Мөнхбат аварга “Кэвт кэвт” гэжээ. Цэрэг дуулалгүй аваад хаячиж.  Аваргыг ирэхэд нь “За аварга яасан эрт уначихваа” гэхэд Мөнхбат аварга “Хнн, шал дүлий пиздутай таарчиж” гэжээ.

      10.    Дархан аварга Д.Дамдин хөдөөний айлд зочлоход бөхөө дээдэлдэг монгол түмний ёсоор гэрийн эзэн аваргад идээний дээдийг барьжээ. Аварга ч нэлээн халамцаж, хөлд орж буй хvvхдийг өвөр дээрээ суулган өхөөрдсөнөө -Сайн эр! Ёстой бөх болох хүү байна! -Аваргаа, наадах чинь охин шүү дээ. Сайн охин! Ёстой бөх төрvvлэх охин байна гэж магтжээ.

      11.   Гарьд Гантогтох хэсэг найз нарын хамт нэг кафед сууж байгаад нэг хүүхэнтэй /бөх сайн мэддэггүй/ танилцаж гэнэ. Өөрийгөө Гантогтох гэж танилцуулаад сууж байтал, хамт явсан хүмүүс нь Гарьд аа гэж дуудаад л ярихыг харсан нөгөө хүүхэн "Аанхаа түрүүн нэрээ худлаа хэлсэн байна даа" гэжээ.

      12. 
         Нүхт амралтын газар Гарьд Гантогтох, “Гурван бүдүүн” хамтлагийн Учка нар хамт амарч байна гэнэ. Тэгээд салхинд гарч явж байгаад Гантогтох гарьд Учка-г барьж аваад баахан ноолж гэнэ. нэг мэх хийчээл унах гэхээр нь татаж босгож өөр мэх хийгээл, гэх мэтээр 30 орчим минут ноолж, ноолж, зовоож зовоож хот орох гээд яваад өгч. Гэтэл тэр хоёрын ноцолдохыг нь харсан хамгаалагч залуу ирсэнээ Учка-д - Сая таныг гарьд үзээд үзээд ёстой барсангүй шүү тийм ээ гэжээ.

      13. 
      Санжаа заан онигоонд өртөмтгий, өөрөө бусдыг даваатуулах талаар хувиа бусдад алдахгvй нэгэн. Сvхбаатар аймагт барилдахдаа аймгийн заан Л.Дашдаваа  улсын начинг шалан дээр чангахан унагаачихжээ. Тэгтэл Дашдаваагийн аав Даншгийн начин, жүрвий хэмээх Лувсандорж гуай “Нүцгэн шалан дээр хүүхэд чанга хаяад, бяртай нь ганц чи юм уу” хэмээн загнажээ. Заан ихэд гэмшин “Дэвсгэрээс гарсныг мэдсэнгvй” хэмээн гvврэв. Тэгтэл Лувсандорж гуай хүүдээ хандан “Чи энэ дайны унаж сурахгvй юм бол яаж бөх болдог юм бэ” хэмээн загнасан гэдэг. Зөөлөн нь хатуугаа дийлдэг хорвоо юм даа.

      14. За манай Балжаа аварга ч бяртай байгаан байна даа. ганцхан займчиж хөдлөөл тавиулчиж байгаа харагдана. “3а манай начингийн бэлтгэл жоохон дутуу байна уу даа хэдхэн займчаад хөдлөхөд нь л тавьчихаад” байх юм. “Манай заан бэлтгэл сайтай байна. Хэд хэдэн удаа хүчтэй мурьж хөдөллөө, бүр огцом бяр гаргаж огшуулж татахад ч тавихгүй” байна шүү.

      15.   Үндэсний баяр наадмын тавын даваа эхэлж байна. Бөхчүүд ам угтуулаа авцгаана. Зүүний дагуур магнайд нас хэвийж, харьж яваа ахмад бөх авсан ам угтуултайгаа найраа тохирсонгүй, сэтгэл дундуурхан... Засуулууд бөхийн цол дуудна. Баруун талын засуул: -Зүү-үүн талы-ын засуу-уул сонсоо-оо.... Зүүн талын засуул: -Юу- уу ч сонсдохгүй-ий байнаа-ээ, Найраагаа-аа дахиа-аад хийвэл хий-ийе-ээ...

      16
      .    Бөхийн тайлбарлагч "За, залуу бөх Батнасан ард нь гарлаа, мордлоо..., их л гомо /гоомой/ юм хийж байна даа" гэжээ.

      17. 
        Хэдэн бөх найзууд суугаал урд шөнийн үзсэн порно киногоо  ярьж байсан  чинь нэг нь монгол хэл дээр юм уу гээл асууж. Тэгсэн Нэг нь “Өө тэнд чинь тэгээд яриад сууж байх завтай хүн байдаггүй юм” гэжээ.

      18.    
           Хэсэг бөхчүүд цуглаад суучихсан порно үзэж байжээ. Кино дуусахад начин Намдаг "За даа бид нар ч хийх гэж зүгээр л гурилддаг юм байна даа" гэв.

No comments:

Post a Comment