ТАНИЛЦУУЛГА

Өмнөговь аймгийн Төв номын сан нь 1944 онд байгуулагдсан. Одоо уншлагын 2 танхим , гэрээр ном олгох тасаг, нэгдсэн фонд, хөгжлийн мэдээлэл сургалтын төвөөр тус тус уншлага, мэдээллийн үйлчилгээг явуулж байна.
Нийт 10 ажилтан ажиллагсадтай. Байгууллагын дарга А.Одончимэг. Манай хамт олны дунд МУСТА, Алтан гадас одонт номын санч Р.Бодьцэцэг, МУСТА Ч.Түвшинжаргал зэрэг дадлага туршлагатай номын санчид ажилладаг.
Тус номын сан нь монгол , англи, орос хэлний нийт 35461 ширхэг номын фондтой. Бид уншигч үйлчлүүлэгчиддээ шинэ шинэлэг мэдээллийг цаг алдагүй хүргэхийг зорьж ажилладаг ба жил бүр 300-500 ширхэг номоор фондоо баяжуулж уншигчдынхаа оюуныг мялаадаг.

No comments:

Post a Comment