Thursday, November 20, 2014

хичээлийн хуваарь
даваа -1,сэтгэл судлал 2.сэтгэл судлал
мягмар-1.англи хэл 2.фонд 3. фонд 4.уран зохиол
лхагва-3.албан хэрэг 4.албан хэрэг
пүрэв-1.интернэт 2.интернэт 3.чөлөөт цаг 4.чөлөөт цаг
баасан-1.англи хэл 2.уран зохиол

Tuesday, November 18, 2014

Илчлэгийг хамгийн сайн шатаадаг 8 хүнс

Илчлэгийг хамгийн сайн шатаадаг найман хүнс Өдөр бүр идэж болохуйц жингээ хасах, илчлэгээ шатаах боломжтой хоол хүнс олон байдаг. Сайн мэдээ нь эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд нь бүгд супер амттай бөгөөд тэдгээр нь эрүүл мэндэд гайхалтай эерэг нөлөө үзүүлдэг байна. Өдөр тутмын болон долоо хоног тутмын хоолны дэглэмдээ та доорх хүнсний бүтээгдэхүүнүүдийг туршаад үзээрэй. Мөн тогтмол дасгал хөдөлгөөн хийхээ мэдээж мартаж болохгүй. Одоо ингээд тэдгээр гайхалтай 10 хүнсний бүтээгдэхүүнтэй танилцацгаая.

1. Бэрсүүт жүрж

Бэрсүүт жүрж нь хүний бодисын солилцоог сайжруулдаг бөгөөд илчлэгийг ихээр шатаахад тус болдог. Энэ жимс нь таныг урт хугацаанд таны бие организмыг сэргээж өгдөгөөс гадна хүний цусан дахь сахарын хэмжээг мөн тогтворжуулдаг байна. Та бэрсүүт жүржийг дангаар нь идэхээс гадна жимсний салат болон жүүс болгон хэрэглэхэд тохиромжтой.

2. Үр тариа

Судалгаанаас харахад ямар нэгэн боловсруулалт хийгээгүй байгалийн үр тариа нь боловсруулсан үр тарианаас илүү эрүүл мэндэд тустай байдаг байна. Үр тариа нь мөн ямар нэгэн архаг өвчин тусах эрсдлийг бууруулдаг ба хоол шингээх явцыг сайжруулж удаан хугацааны туршид өл даадаг байна. Үр тариа нь төрөл бүрийн амин дэм, эрдэс, нүүрс усаар баялаг бөгөөд хоолны дэглэм барьж байгаа хүнд хамгийн сайн тохирох байгалийн бүтээгдэхүүн юм.

3. Цоохор майлз. (Шанцай)

Цоохор майлзны нууц нь маш энгийн: Цоохор майлз нь маш бага калори агуулдаг бөгөөд их хэмжээний калори шатаадаг. Цоохор майлз нь их хэмжээний усны агууламжтай ба энэ нь хоолны дэглэм барьж байгаа хүмүүсийн тэнцвэрт байдлыг хадгалахад эерэг нөлөө үзүүлдэг. Хэдий тийм боловч цоохор майлзыг хоолны дэглэмдээ байнга хэрэглэх нь тохиромжгүй бөгөөд зөвхөн шаардлагатай шим тэжээл, эрдэс бодисыг авч чадахгүй байгаа нөхцөлд хэрэглэх нь зүйтэй юм.

4. Ногоон цай.

Ногоон цай нь хүний бодисын солилцоог гайхалтай түргэсгэгч байгалийн шидэт бүтээгдэхүүн юм. Энэ ер бусын Азийн халуун ундаа нь бидний амьдралын энгийн нэг зүйл болсон ч түүний эрүүл мэндэд тустай шинж чанаруудыг мартаж болохгүй. Ногоон цай нь антиоксиндантаар баялаг бөгөөд хүний бодисын солилцоог сайжруулахаас гадна жингээ хаяхыг хүсч буй хүмүүсийн мөрөөдлийн ундаа юм.

5. Омега-3

Омега-3 нь хүний биеийн бодисын солилцоог зохицуулдаг гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан. Омега-3 нь тосны ханаагүй хүчил бөгөөд лептин хэмээх дааврын түвшинд хүрч үйлчилдэг ба өөх шатаах явцыг хянаж байдаг. Омега-3-ыг загасны махнаас (Туна, Салмон, Май загас гэх зэрэг) болон тусгай нэмэлт бүтээгдэхүүнээс авах боломжтой.

6. Кофи

Кофинд дурлагсадад сайхан мэдээ биш гэж үү? Сайхан өглөө амттай кофигүйгээр төсөөлөхийн аргагүй. Кофейн нь хүний зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг ба цусыг хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлж, өөх тос, илчлэгийг шатаадаг. Гэхдээ хэтрүүлж хэрэглэхгүй байхыг анхаарах хэрэгтэй.

7. Авокадо (Avocado)

Авокадо нь гайхалтай өөх шатаагч. Авокадо нь хүний биеийн эрүүл мэндэд ихээхэн тустай бөгөөд бодисын солилцоог хурдасгадаг ба чөлөөт радикалуудын эсрэг энергийг бий болгож эсийн төвшинд үйлчилж хүний биеийг хамгаалдаг байна. Үүнээс гадна цусан дахь холестерины хэмжээг багасгаж, шархыг эдгээх, цус харвалтын эрсдлийг бууруулж, зүрхний үйл ажиллагаа болон үс болон нүдэнд сайн нөлөө үзүүлдэг байна. Та авакадог өдөр тутмын өглөөний цайндаа хагаслаж болон ногооны салатанд хийж хэрэглэвэл илүү тохиромжтой.

8. Халуун ногоо

Ямар ч халуун ногоо нь илчлэгийг хурдан шатаадаг байна. Халуун ногоо нь илчлэг багатай ба хоолны гайхалтай хачир болдог билээ. Хэдийгээр халуун ногоо нь илчлэгийг түргэн хугацаанд шатаадаг ч гэсэн хэмжээгий нь тааруулахаа мартуузай.

Охидын гоо сайхны нууц зөвөлгөө




Насны эрхээр нүүрээ янзлах нь байдаг л зүйл. Тэр дундаа бүсгүйчүүлийн хувьд гоо сайхандаа анхаарч нүүр будалт хийх нь ерийн үзэгдэл болсон. Энэ тухай олон зүйл бичиж ярьдаг ч тодорхой учир шалтгааныг нь сайтар тайлбарладаггүйгээс ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх нь ч бий. Энэ үүднээс та бүхэнд бяцхан зөвөлгөө хүргэе
1. Суурь тавихаас татгалз. Охидууд батгаа нуух гэж зузаан гэгчийн суурь тавьдаг. Бүү тэг! Суурь нь 35-с дээш насныханд л зориулагдсан байдаг. Суурь тавьснаар охидууд төрөлхийн харагддаггүй. Харин оронд нь өө дарагч дүрхээд жаахан шахмал пудр тавих, өнгөлөгч чийгшүүлэгч тавих хэрэгтэй.
2. Хөнгөхөн, битгий арьсаа үрээд байгаарай. Хэрэв Tyra Banks шоуг үздэг бол үүнийг өлхөн мэднэ. Өө дарагчийг тавихдаа дунд хурууныхаа өндгөн дээр жаахан тавиад хацар дээр хөнгөхөн дарж тавих хэрэгтэй. Хэзээ ч битгий арьсандаа нялж үр. Хэрэв батгатай бол өө дарагчийг яг дээр нь хөнгөхөн тавих хэрэгтэй.
3. Уруул, нүдээ нэг дор хоёуланг нь хүндээр будах хэрэггүй. Хэрэв чи нүүрээ нилээд их буддаг үл ялиг гялалздаг өнгөгүй уруул өнгөлөгчийг сонгоорой. Хэрэв хурц өнгөөр уруулаа будах хүсэлтэй байдаг бол нүүрэндээ хөнгөхөн будалт хийгээд, зөвхөн сормуусаа будаарай. Үл ялиг тень тавьж болно. Хэрэв нүд, уруул хоёроо хоёуланг нь зэрэг будчихвал чи яг л салбадай шиг харагдах болно шүү.
4. Бага тусмаа сайн. Найзууд чиньнүүрээ будаагүй байхдаа улам хөөрхөн харагддагийг чи анзаарч байсан уу? Наснаас чинь үл шалтгаалан нүүрний будгийг ихээр тавих нь чамайг илүү онцгүй харагдуулна. Хэрэв өдөр бүр чиний гоо сайхны хэрэглээнд суурь, пудр, хацар өнгөлөгч, хүрээлэгч, сормуусны будаг, нүдний тень, уруул хүрээлэгч, уруул өнгөлөгч байдаг бол чи арай л хэтрүүлж байна гэсэн үг юм. Чамд хэрэгтэй зүйлс: Нэг сайн сормуусны будаг, өө дарагч, уруул өнгөлөгч байхад л гүйцээ. Өвлийн улиралд бага зэрэг хацар өнгөлөгчтэй байж болно.
5. Төрөлхийн үстэй байна гэдэг бол хамгийн HOT. Тас хар үстэй хэрнээ түүнийгээ арай илүү гэгээлэг харагдуулахыг хүсч байна уу? Бор шаргал ч юм уу. Гэвч маш олон өсвөр насныхан үсээ супер гайхалтай болгох гэж будаад супер зунгааралдсан болгодгийг зөндөө харсан.
6. Сойзоор массаж хий. Илүү гарсныг нь арчина. Чиний уруул зөөлөн, гөлгөр болох болно. Вазелин, хамгийн сайн найз. Вазелин бол хамгийн сайн, хямдхан нүдний будгийг арилгагч гэдгийг мэдэх үү. Зөвхөн энэ төдийгүй, омголтож, хагарсан урууланд хамгийн сайн домч юм. Вазелинийг уруулан дээрээ зузаан түрхээд цэвэрхэн шүдний
7. Үсээ шатлуулахад буруудах зүйлгүй. Ямар ч үсийг шатлах тохиромжтой байдаг. Буржгар, шулуун, долгионтой ямар ч үс. Энэ нь шингэн үсийг өтгөн харагдуулж, буржгар үсийг эмх цэгцтэй, долгионтой үсийг дур булаам харагдуулах болгодог.
8. Батга гараад байна уу? Гоо сайхны эмч дээр оч. Батга гарахад хүмүүсийн хийдэг хамгийн том алдаа юу гээч. Гоо сайхны эмч дээр очихгүй байх явдал юм. Жинс авах гэж хадгалж байсан 30000₮-өө март. Тэр батгаа эмчлүүлэхэд зарцуулбал чамд энэ чинь хамгийн том хөрөнгө оруулалт болно шүү дээ. Цорын ганц баталгаатай арга нь гоо сайхны эмч дээр очих

Thursday, November 13, 2014

Оливын тосыг гоо сайхандаа хэрэглэх 3 арга

Оливын тосны чийгшүүлэх чадварыг бишрэн шүтэе! Усыг ууршуулдаггүй нэгэн ер бусын хүчлийг оливын тос өөртөө агуулдаг. Энэ хүчил нь хүний биед агуулагддаггүй учир оливын тосоор дамжуулан түүний чийгшүүлэх ид шидийг нь мэдэрч болох юм. Доор оливын тосыг гоо сайхан, арьс арчилгаандаа ашиглах 3 аргыг дурьдлаа.


1. Үсний ширэлдээс тайлах
Багахан хэмжээний оливын тосыг чийгтэй үсэндээ түрхэж, нилэнхүүд нь тараагаад гараараа ширэлдсэн хэсгийг нь зөөлнөөр самнан орооцолдоосыг гаргана.

2. Биеийн тос
Усанд орж дуусаад биеэ гүйцэд хатаагүй чийгтэй байхад энэ аргыг хэрэглэнэ. Биеээ угааж усаар сайтар зайлсны дараа оливын тосоор биеээ чийгшүүлж байгаа мэт массажлан түрхэнэ. Хүсвэл хэдэн дусал эфирийн тос дусаагаад хэрэглэвэл сайхан үнэр биед чинь шингэнэ. Эфирийн тосыг гоо сайхны, биеийн савангийн дэлгүүрүүдэд худалддаг. Үүний дараа та гэрэлтэн гялтганасан, торгомсог зөөлөн арьстай болсон байна. Ялангуяа хуурайшилтаас болж үүссэн биржгэр, сайр, хар өнгө зэргийг арилгахад сайнаар нөлөөлнө.

3. Батганы эсрэг үйлчилгээ
Энэ нь бага зэрэг утгагүй сонсогдож байгаа ч зарим хүмүүст оливын тосыг арьсныхаa асуудалтай хэсэгт хэрэглэхэд үнэхээр гайхалтай үр дүн өгсөн байдаг юм шүү. Гурван халбага оливын тосыг дөрвөн халбага давстай холин зуурмаг болтол нь сайтар хутгаарай. Бэлэн болсон бүтээгдэхүүнээрээ гарынхаа хуруугаар нүүрэндээ түрхэж массажлаад бүлээн усаар сайтар зайлаарай. Хамгийн сүүлд сальфеткаар тосны үлдэгдлийг зөөлөн дарж аваад л боллоо.

Нүүрээ хурдан бөгөөд маш гоё будах арга



Нүүрээ хурдан бөгөөд маш гоё будах арга

2014 оны 10-р сарын 15

Охид бүсгүйчүүд зарим өглөө нүүрээ будаж амжилгүй ажил, сургууль руугаа явцгаадаг. Тэгвэл нүүрээ хурдан бөгөөд маш гоё будах зөвлөгөөг эмэгтэйчүүддээ хүргэе.


Нэгдүгээр зөвлөгөө. Шингэн крем нүүрэнд чинь хурдан шингээсэй гэж бодож байвал өдрийн тосоо түрхээд шингэхийг нь таван минут хүлээ. Ингэж таван минут хүлээх зуур өглөөний цайгаа уух, хувцсаа индүүдэх, цүнхээ цэгцлэх зэрэг бусад зүйлийг амжуулах хэрэгтэй. Тэгээд дараагаар нь кремээ түрхэж болно.

Хоёрдугаар зөвлөгөө. Өглөө босмогц косметикийн цуглуулгаа энд тэндээс хайж явахгүйн тулд орой унтахаасаа өмнө бэлдэж тавьж байх хэрэгтэй. Маргааш нь өмсөх хувцасандаа тохируулж нүдний тенээ сонгоорой. Ингэж бүх зүйлээ цэгцтэй бэлдэж тавьснаар та хугацаагаа хэмнэх болно шүү.

Гуравдугаар зөвлөгөө. Хэрэв заримдаа ажлаасаа хоцрох гээд яарч байвал таньд ердөө л өө сэвгүй арьс, өтгөн сормуус, гялалзуулагчтай уруулын будаг гурав оновчтой сонголт байх болно. Энэ төрлийн энгийн нүүр будалт таны нүүр царайг сэргэг бөгөөд цэгцтэй харагдуулна. Нүүрэндээ шингэн кремээ түрхээд, уруулаа гялалзуулагчтай будагаар өнгөлж, харин сормуусаа өтгөн харагдуулахаар маш сайн будаарай. 3-5 минут байхад болно.

Дөрөвдүгээр зөвлөгөө. Нүдээ эрч хүчгүй, ядаруу харагдуулахгүйг хүсвэл нүднийхээ эргэн тойрныг байнга харандаагаар хүрээлж зурж байгаарай. Гол нь та хугацаагаа хэмнэх гэж байгаа юм чинь харандаагаар хүрээлж зурсан үедээ нүдний тенээр будах шаардлагагүй. Нүдний харцыг улам тодруулахын тулд харандаагаар будсан хэсгээ дээрээс нь багсаар эсвэл хөвөнгөөр тараагаарай.

Тавдугаар зөвлөгөө. Уруулаа будахдаа хугацаа хэмнэхийг хүсвэл зөвхөн уруул өнгөлөгч ашиглаарай. Учир нь уруул өнгөлөгч түрхэхдээ уруулаа хүрээлэх шаардлаагүй шүү дээ. Түүнчлэн өнгөлөгч урууланд тэжээл өгч, таныг энгийн хэрнээ эрхэмсэг харадуулах болно.

Зургаадугаар зөвлөгөө. Хэрэв сормуусаа будмааргүй байвал дэрвийлгэгчээр дэрвийлгэхэд л хангалттай. Дэрвийлгэсэн сормууснууд таны нүүр царайг, нүдний харцыг тод харагдуулна.

Охид бүсгүйчүүд ээ өглөөний нүүр будалт хэцүү биш байгаа биз. Тиймээс ямагт эрхэмсэг байж, гоё, ганган яваарай!

Хуурай арьстай бүсгүйчүүдэд зориулсан чухал зөвлөгөө

Хуурай арьсны маск бэлтгэх: Нэг халбага зөгийн бал, нэг хоолны халбага арвайн гурилыг хоёр халбага шинэ түүхий сүүгээр зуураад нүүрэндээ түрхэж 15-20 минут байлгасны дараа хөвөнгөөр арчаад бүлээн усаар угаана. 20 грамм исгэх хөрөнгийг нэг хоолны халбага сүү мөн адил хэмжээний ургамлын тосонд хутгаад 15-20 минут тавиад бүлээн усанд норгосон хөвөнгөөр арчиж цэвэрлэнэ.

Өндөгний шарыг хагаслаад 15 грамм ургамлын тосоор зуурч бэлтгэсэн "майонез"-ийг нүүрэндээ түрхээд 15-20 минут байлгасны дараа бүлээн усанд норгосон хөвөнгөөр арчина.


Мөн арьс нь хэт хуурайшаад байгаа бол тосон цэвэрлэгээ хийх боломжтой билээ. Энэ нь тосон цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг авч нүүрний будгаа арилгахдаа хэрэглэх боломжтой аж. Ингэхдээ тосон цэвэрлэгээгээ жигд массаж хийх маягаар нүүрэндээ түрхээд 2-3 минутын дараагаар арьчиж авна. Харин үүнийхээ дараагаар бага зэргийн чийгшилт өгхийн тулд “Aloe vera soothing gel”-ыг түрхэсэнээр таны арьс богино хугацаанд хуурайшилтаас салах болно. Энэ нь маш үр дүнтэй бөгөөд эдийн засгийн хувьд ч боломжын билээ. “Aloe vera soothing gel”-ыг түрхээд хоносон ч болох бөгөөд таны арьс зөөлхөн ба хуурайшилтгүй гэрэлтсэн сайхан болно.

Хар цайгаар нүүрээ угаавал өнгөлөг болно

Хар цайгаар нүүрээ угаавал өнгөлөг болно


Хүйтний улиралд арьсанд нэмэлт арчилгаа шаардагддаг. Тиймээс өвөл арьсаа хэрхэн хамгаалах талаар дараахь зөвлөгөөг хүргэж байна. Өглөө бүр нүүрээ буцалсан ус юм уу, хар цайгаар угааж байгаарай. Тэгвэл нүүрний арьс зөөлрөхөөс гадна өнгөлөг болдог.



Гадаа гарахын өмнөхөн нүүрээ угааж тос түрхэх нь буруу. Тос арьснаас хурдан ууршдаг тул амархан даарч, улмаар хөлдөж ч мэднэ. Хүйтэнд удаан явахад нүүрний аль нэг хэсэг цайрч, мэдээ алддаг. Энэ үед мэдээ алдсан хэсгийг ноосон бээлий юм уу, алчуураар зөөлөн үрж, спирт юм уу ургамлын тосоор арчаарай.



Хэрэв хөлдсөн газар их өвчтэй байвал гоо сайхны газар очиж, эсвэл эмчид үзүүлж зөвлөгөө аваарай. Нүүрэндээ байнга тэжээлийн тос түрхэж бай.


Таны нүүр хуурай арьстай бол өндөгний шарыг бага зэрэг ургамлын тостой хольж маск тавих шаардлагатай. Мөн өндөгний шарыг зөгийн балтай хольж түрхсэн ч болно. Харин тослог арьстай бол тараг, ээдэмний түрхлэг юм уу эсвэл алимыг өндөгтэй хольж нүүрэндээ түрх. Хэвийн арьстай нүүрэнд өндөгний шар, мөн таргийг арвайн гурилтай хольж түрхвэл үр дүнгээ амархан өгдөг. Ямар ч үед нүүрнийхээ арьсанд тохирсон тосыг орой болгон түрхэж байгаарай.